МҮИС-Манлайлагч

МҮИС-ийн манлайлагч багш нарийн блог

Манлайлал

2013-01-25 12:15:37


       Манлайлагч

·         Аливаа юмыг хийхэд хугацаа зарцуулдаггүй

·         Удирдлагын шийдвэрлэвэл зохих асуудлуудыг гаргаж ирдэг.

·         Мэдлэг чадвар, зан байдлаараа бусдад үлгэр дууриал болж чаддаг.

 Менежер

·         Аливаа юмыг хийхэд хугацаа алдана /судалгаа, шинжилгээ гэх мэтээс болж/

·         Асуудлыг шийдвэрлэхэд оролцдог

Үүрэг даалгавар өгөх, шийдвэр гаргадаг

Эндээс үзвэл албан ёсны удирдагчийн үүрэг, манлайлагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж чаддаг менежер амжилтанд хүрэх болно.

Өнөө үед манлайлах чадварын талаар хоёр үзэл баримтлал байдаг. Нэг нь манлайлах чадвар төрөлхийн авъяас, тийм учраас манлайлалд сургана гэдэг асуудал бүтэхгүй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь манлайлах чадварт сургаж, цааш нь хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг.

    Ер нь манлайлах чадварт хурц ухаан, анхаарал, гоц ой, бүтээлч сэтгэлгээ гэх мэт сэтгэл зүйн төрөлхийн олон авъяас хэрэгтэй нь мэдээж.

    Орчин үед манлайлалыг удирдахуйн ухааны үүднээс хувь хүмүүс өөртөө бий болгон эзэмшиж болно гэж үзэж байна.

Манлайлалын хөгжлийн чиг хандлагууд

    I.        Хувийн шинж чанарын хандлага: 1930-1940 оны үед энэ хандлага эрчимтэй хөгжиж байсан. Манлайлах нь авъяас юм. Үүнийг байлиас заяадаг гэж үздэг.

  II.        Зан байдлын хандлага: 1960-1970 оны үед хөгжиж байсан хандлага юм. Хаилцааны ур чадвар сайтай хүн манлайлагч байна гэж үздэг.

 III.        Нөхцөл байдлын хандлага: 1980 оноос хойш хөгжиж ирсэн хандлага. Тухайн орчиндоо дасан зохицох чадвартай хүн манлайлагч байна гэж үздэг.

Нийгмийн сэтгэл зүйч Курт Левин манлайллын арга барилыг тодорхойлохдоо удирдлагын арга барилууд бүтээмжид хэрхэн нөлөөлсөн бэ? гэдгийг судалсан. Судалгааны явцад ажилчдыг 3 бүлэг болгон хуваагаад автократ, демократ, либерал удирдлагын арга барилаар тус тус удирдан дүгнэлт гаргажээ.

1.    Автократ /дарангуйлагч/: Их хэмжээний ажил хийгдсэн боловч сэдэлжүүлэлт бага, идэвх чармайлтгүй, бүлгийн уур амьсгал тайгүй байснаас бүтээмж чанар муу байсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

2.    Демократ /ардчилсан/: Бүтээмж өндөр байсан боловч чанар муу байсан.

3.    Хөндлөнгөөс үл оролцох буюу либериал: Судалгааны өгөөж гаргаагүй мэдээлэл хомс байсан бөгөөд энэ аргыг оюуны хувьд төлөлвшсөн чадварлаг ажилтантай үед хэрэглэх боломжтой гэж үзжээ.

Автократ арга барил: Ганцаар дарангуйлах, захиргаадах арга барил гэж бас нэрлэнэ. Энэхүү арга барил нь илүү мэдлэгтэй байхыг шаарддаг бөгөөд асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг олгодог. Хамт олны үйл ажиллагаа гүнзгий хямарч, ажил хэрэг хяналтаас гарсан нөхцөл байдалд илүү тохиромжтой.

Демократ арга барил: Тухайн арга барилаар олон хүний саналаар шийдвэр гаргах бөгөөд хамт олны хөгжил илүү өндөр түвшинд хүрч, үйл ажиллагаа нт хэвийн юм уу үсрэнгүй хурдацтай явагдаж байгаа, дэг журам, сахилга бат, хариуцлага, амьдрал, ажиллагааны ердийн хэм хэмжээтэй болсон байгууллагын хувьд илүү тохиромжтой боловч шийдвэр гаргахдаа цаг хугацаа их алдах, ажиллагсдын менежерт итгэх итгэл нь буурах сул тайтай.

Либериал арга барил:  Удирдлагын ажлын зарчмыг гаргаж өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих ба бусад асуудалдаа ажилтан өөрөө шийдвэрлэж байдаг арга барил юм. Байгууллагын үйл ажиллагаа хөгжлийнхөө оргилд хүрч өөрийн удирдлагыг үр дүнтэй хөгжүүлэх эхлэл тавигдсан нөхцөлд удирдлагын зүгээс хөндлөнгөөс оролцох оролцоог багасгасан энэхүү арга барил илүү тохиромжтой.

Холимог арга барил:  Тухайн нөхцөлд тохируулж дээрх арга барилын хэлбэрүүдээс тохиромжтой аргыг хослуулан хэрэглэхийг хэлнэ. Манлайлал ганцаараа үр дүнд хүрэхэд хэцүү байсан гэдгийг харах хэрэгтэй. Манлайлал ихэвчлэн удирдагчаар дамждаг ба удирдагч ихэвчлэн манлайлалыг үүсгэдэг учир ямар удирдагч манлайлалыг үүсгэдэг гэдгийг авч үзье

Нийтэлсэн : endko | Уншсан (22) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

asdfsdsdsd

2013-04-25 13:17:55
Нийтэлсэн : endko | Уншсан (4) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

nom

2013-04-25 13:06:49
Нийтэлсэн : endko | Уншсан (2) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

**no title

2013-01-25 12:20:50
Нийтэлсэн : endko | Уншсан (32) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй